Дэлхий даяар жил бүр 575 тэрбум долларын цахим гэмт хэрэг үйлдэгддэг болохыг судлаачид тогтоожээ. Хувь хүмүүсийн кредит картны мэдээллийг хулгайлах замаар 150 тэрбум долларыг ашиглаж байгааг судлаачид онцолсон байна. Тодруулбал АНУ, Хятад, Япон, Германд нийт 200 тэрбум долларын цахим гэмт хэрэг үйлдэгддэг. Америкийн зургаан хүн тутмын нэг нь буюу 40 орчим сая хүн цахим гэмт хэрэгтнүүдэд мэдээллээ алдаж үзсэн байдаг гэнэ. Харин Туркийн 54 сая, Германы 16 сая иргэн цахим хэргийн хохирогч болжээ.
