
Өмнөд Суданы Засгийн газар болон сөргөлдөгчид цус урсгасан тулааныг зогсоож, 60 хоногийн дотор шилжилтийн Засгийн газраа эмхлэн цэгцлэх гэрээг байгуулжээ. Хэрэв гэрээг зөрчвөл хориг арга хэмжээ авна гэж тохиролцсон байна. Суданы ерөнхийлөгч Салва Кир, босогчдын тэргүүлэгч Риек Мачар нар уулзсан нь нэн ховор үзэгдэл болжээ. Өмнө нь талууд гал зогсоох гэрээ байгуулсан ч аль аль нь амлалтаа зөрчсөн юм. Өнгөрсөн 12-р сараас хойш үргэлжилсэн угсаатан хоорондын мөргөлдөөний улмаас хэдэн мянган хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн учир хямралыг цаашид даамжруулахгүй гэж тохиролцсон байна. Босогчид болон Засгийн газар хоорондын тулааны уршгаар иргэд хүнс, ногоогоо тариалж, малаа хариулах боломжгүй болж 4 сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд оржээ. Өмнөд Судан нь 2011 онд тусгаар тогтнолоо зарласан дэлхийн хамгийн шинэ улс юм.