
Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд шумуулнуудын генийг өөрчилж, хумхаа өвчний тархалтыг бууруулах шинэ арга олжээ. Шумуулнуудын 95 хувь эр хүйстэй төрдөг бөгөөд зургаан үеийн дараа эмэгтэйчүүд улам багасдаг байна. Эрдэмтэд I-PpoI хэмээх ферментийг шумуулнуудад суурилуулжээ. Энэ фермент нь эр бэлгийн эс боловсрох явцад X хросомтой хавсарч, ДНК-г хувиргахад нөлөөлдөг ажээ. Үүний үр дүнд, эр бэлгийн эсүүд X хросомтой эвцэлдэх боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, эм шумуулнууд цөөн төрж, хумхаа өвчний тархалт багасна гэсэн үг. 2012 онд хумхаа өвчнөөр 627 мянган хүн нас барсаны дийлэнх нь Африк хүүхдүүд байжээ. Хумхаа өвчний шимэгч хорхойнууд нь эмэнд тэсвэртэй учир 3,4 сая хүн халдвар дахин авах эрсдэлтэй байгаа ажээ.