
АНУ-ын Теннеси мужийн иргэн Грегорий Скотт Хэйл хохирогч бүсгүйг хөнөөж толгой, гар, хөлийг нь цавчиж их биеийг нь шатаасан аймшигтай хэрэг гарчээ. Хэрэгтэн хохирогчийн биеийн үлдэгдэл хэсгээр хооллож байсан хэмээн цагдаа нар мэдээлэв. Хэйл 36 настай Лиза хэмээх бүсгүйг хөнөөснийхөө дараа ийнхүү зэрлэг авирласан байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар хэрэгтэн хохирогчийн цогцсыг уутанд хэсэгчлэн хийсэн нь илэрсэн гэнэ. Тэрээр хэргийг нуун далдлах гэж цогцсыг гэртээ аваачсан байжээ. CNN агентлагийн мэдээлсэнээр хэрэгтэн Хэйл нь өмнө нь 1,5 сая долларын бондын хэрэгт холбогдож байсан зартай алуурчин ажээ. Дээрх хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно.