Далай лам Италид зургаан хоногийн турш айлчилж хайр, энэрэл, нигүүслийн тухай номлолоо хүргэх гэж байна. Түүний номлолууд удахгүй Итали, Англи, Франц, Орос, Хятад хэл дээр орчуулагдан гарах юм. Буддын шашны лам нар хоригдлуудад сургаал айлдаж, тэдний сэтгэлийг хөдөлгөж байсан ажээ. Энэ удаа Далай лам Милан хотын 1200 орчим хоригдолд интернэтээр шууд дамжуулан сургаал айлдахаар болжээ.











