
Өнөөдөр хүмүүс компьютер ашиглаж интернэтэд хэрэглэх нь түгээмэл байгаа бол 2018 он гэхэд энэ байдал огцом өөрчлөгдөнө гэж судлаачид үзэж байна. Ирээдүйд ухаалаг гар утас, таблет, ухаалаг телевизор, автомашин, нохойны хүзүүвч, камер, температур хэмжигч зэргийг ашиглаж интернэтэд холбогддог болох гэнэ. 2012 онд явуулсан судалгаагаар ухаалаг хэрэглээ хөгжихийн хэрээр компьютер хэрэглэгчдийн тоо 10 хувиар буурсаныг тогтоожээ. Үүнтэй зэрэгцээд ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 23 хувиар нэмэгдсэн байна. 2013 онд интернэт хэрэглэгчдийн 86,4 хувь нь компьютер ашиглаж байсан бол 2018 онд энэ тоо 50,5 хувь болж өөрчлөгдөх ажээ. Өдөр ирэх бүр компьютерын хэрэглээ багасаж байна.