Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссефф маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээхэд бэлэн болсоныг мэдэгдлээ. Тэрээр телевизээр хийсэн мэдэгдэлдээ хөлбөмбөгийн аваргын бүтээн байгуулалтад их мөнгө зарцуулсан гэдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ хооронд Сао Пауло, Рио Де Жанеро хотуудын метроны ажилчид ажил хаялт зарласан хэвээр байгаа ажээ. Гэхдээ ерөнхийлөгч тэмцээн эхлэхээс өмнө ажилчидтай хэлэлцээр хийж, хөлбөмбөгийн аварга үзэх жуулчдыг метрогоор саадгүй зорчуулна гэдгээ амлажээ.



