
Америкийн найруулагч Оливер Стоун тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудены тухай кино хийхээр түүний тухай ном бичсэн Орос өмгөөлөгчөөс зохиогчийн эрхийг нь худалдаж авчээ. Найруулагч Стоун Анатолий Кучеренагийн бичсэн “Наймаалжны цаг” номны зохиогчийн эрхийг авсан бөгөөд уг бүтээлийн ерөнхий агуулгыг ашиглан киногоо бүтээх юм. Мөн Гардиан сонины сэтгүүлчийн бичсэн номны эрхийг авсан байна. Уг кинонд Эдуард Сноудены тагнуулын ажлаас эхлээд энэ оны сүүл хүртэлх түүхийг өгүүлэх ажээ. Эдуард Сноуден нь АНУ-ын тагнуулын албаны нууцыг задруулсанаас болоод ОХУ-д түр орогнож байгаа билээ.