Ирландын иргэн 38 настай Даниел Клавин хоёр жил гаруйн өмнө архи ууснаас хойш тасралтгүй зогьсох болжээ. Хачирхалтай нь, Даниел түүнээс хойш ганц ч удаа архи уугаагүй гэнэ. Тэрээр гурван секунд тутамд зогьсдог учир хоол идэхэд хүртэл төвөгтэй байдаг ажээ. Мөн олон нийтийн газар явахаас ичиж, шөнө бүр ганцаараа унтдаг болжээ. Энэ хугацаанд эхнэр Сюзан нь нөхрөө аврах гэж олон арга хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн байна. Азаар Даниел программ хангамжийн инженерийн ажлаа хийсээр байгаа гэнэ. Эмч нар түүнд хлорпромазин хэмээх эм санал болгосон ч уусны дараа хэд хоногийн дараа дахиад сэдэрдэг байна. Түүнд зөөлөн эдийн хатуурал гэдэг онош тавьсан бөгөөд эдгэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байгаа ажээ.

