Европын хотуудын тээврийн салбарын ажилтнууд ажил хаяж, такси, төмөр замын үйлчилгээ саатаад байна. Парис, Мадрид, Лондон, Милан, Берлин зэрэг хотуудад нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг гар утасны программыг ашиглахыг эсэргүүцэж, таксины жолооч нар гол замуудыг хаажээ. Тэд өрсөлдөгч болох “Uber” хэмээх мобайл үйлчилгээг хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрмийг зөрчих явдал ихэснэ гэж эмээж байна. Испанийн хамгийн том такси компанийн ажилчид 24 цагаар ажил хаяжээ. Баражас нисэх онгоцны буудал, Аточа төмөр замын зогсоол дээр ямар ч такси харагдахаа больсон гэнэ. Мобайл программ ашиглаж эхэлсэн Барселона хотуудад мөн ажил хаялт үргэлжилж байна. Харин Лондон хотод 4000 гаруй жолооч ажил хаялтад оролцжээ. Парис хотын төмөр замын үйлчилгээний SNCF компанийн ажилчдын 28 хувь нь эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаяж байна.




