
Консерватив үзэлтэй Руевен Ривлин Израйлийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ. 74 настай тэрбээр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньхугийн хэт барууны үзэлт Ликуд намын гишүүн юм. Тэрээр Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг гэдгээрээ олонд танигджээ. Тус улсын ерөнхийлөгч хэдийгээр бэлгэдлийн шинжтэй ч нөлөө ихтэй гэнэ. Өмнөх ерөнхий сайд Ариэл Шароны агсаны ойрын хүн тэрээр зургаан яамыг тэргүүлэн ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. Түүнийг Кнессетийн 120 гишүүн олонхийн саналаар дэмжжээ.