Өмнөд Солонгосын “Севол” хөлгийн ослоор 292 хүн амь үрэгдсэний гол буруутнаар эзэмшигч компанийн захирал тэрбумтан И Бен Инийг нэрлэж байна. Түүнийг онгоцны даац хэтрүүлсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Тэрбумтан өнгөрсөн сард ор сураггүй алга болсоны дараа охиныг нь Парисаас баривчилсан юм. Өчигдөр Ансон хотын сүмд 6000 цагдаа гэнэтийн нэгжлэг хийсэн байна. Тэд хайсан хүнээ олоогүй ч гэмт хэрэгтнийг нуухад тусалсан хэмээн сүмийн гурван ажилтныг баривчилжээ. 74 настай И Бен Ин нь хэд хэдэн сүмд нийтийн мөргөл удирддаг учир түүнийг сүм, шашны байгууллагаас хайж байна. Хууль хяналтын байгууллагынхан И Бен Интэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг 500 мянган доллараар шагнахаа амласан юм.







