Сирийн иргэний дайнд оролцож буй ISIS буюу Ирак, Левантын вант улс нэртэй жихад бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших Мосул хотод хяналтаа тогтоожээ. Аль-Кайдагаас төрөн гарсан тус бүлэглэл Багдад хотын хойд хэсэг рүү давшилсаар байна. Өчигдөр тэд Мосул хот дахь Туркийн 49 төлөөлөгчийг хулгайлжээ. Үүнээс гадна Туркийн 31 жолоочийг хоргодох байранд аваачсан байна.

Туркийн ерөнхий сайд рэжеп Тайип Эрдоган НАТО-г шуурхай хуралдаанд дуудаж, Ирак дахь эмх замбаарагүй байдлын асуудлаар хэлэлцэхээр болжээ. Туркийн Засгийн газар Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газрын эсрэг тэмцэж буй жихад бүлэглэлд тусалсан хэмээн буруутгагдаж байв. Лалын шашны хэт даврагч бүлэглэл Иракт хяналтаа тогтоовол бүс нутагтаа төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлэх юм.

Сирийн хэд хэдэн газар хяналтаа тогтоосон тус бүлэглэл харгис цаазыг гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай. НҮБ-ын тооцоогоор өнгөрсөн тавдугаар сард 800 гаруй хүн алан хядагчдын гарт амь үрэгдсэн нь 603 нь энгийн эргэн байжээ.