Сүүлийн хорин жилийн дотор Төв Африкийн бүгд найрамдах улсад 20 мянган хүн нэгэн нууцлаг өвчнөөр нас баржээ. Цусны даралт ихсэх, чихрийн шижинтэй ямар ч хамааралгүй уг өвчин нь бөөрийг гэмтээж аажмаар үхэлд хүргэдэг байна. Голдуу залуу эрчүүдийг хөнөөж буй энэ бөөрний өвчний шалтгааныг эрдэмтэд олж чадаагүй байгаа ажээ. Энэ өвчнөөр чихрийн нишингэ тайрдаг хөдөө аж ахуйн салбарын ажилтнууд шаналах болсон юм. Эрдэмтэд чихрийн ургамал, бөөрний өвчин хоёрт ямар хамаарал байгааг мэдэхээр гүнзгийрүүлэн судалсаар байна. Өвчтөнүүдэд цусны даралт ихсэх, ядарч сульдах, хүчтэй өвдрөлт мэдрэгдэх зэрэг зовиур илэрчээ. Халуун орны ургамалд бөөрний өвчлөлд нөлөөлөх шууд хүчин зүйл байхгүй учир удамшлын нөлөө байгаа гэж үзэх хандлага давамгайлж байна.

