
Украины ерөнхийлөгч Петро Порошенко Оросын босогчид зэвсэг хэрэглэхээ зогсоовол хэлэлцээр хийхэд бэлэн гэв. Порошенко “Террористууд эхлээд зэвсгээ хаях хэрэгтэй” гэж хэлсэн байна. Босогчид зэвсгээс татгалзах ямар ч шинжгүй байгаа ч Порошенко энэ долоо хоногт Москвагийн төлөөлөгчтэй уулзаж ярилцан хямралыг энхийн замаар шийдэх арга хайсаар байна. Тэрээр хямралыг зогсоох энхийн төлөвлөгөө боловсруулж байгаа бололтой. Порошенко АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Бадентай утсаар ярилцаж энхийн төлөвлөгөөгөө танилцуулсан гэнэ. Хэрэв ирэх даваа гариг гэхэд босогчидтой тохиролцоонд хүрч чадахгүй бол байгалийн хийн нийлүүлэлтээ зогсооно гэж Орос Украиныг заналхийлсэн хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ.