
Сирийн иргэний дайнд оролцож буй ISIS буюу Ирак, Левантын вант улс нэртэй жихад бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших Мосулаас гадна Садам Хуссейны төрөлх нутаг Тикрит хотыг эзэлжээ. Аль-Кайдагийн ар тал болсон тус бүлэглэл Иракийн суннит шашинтнуудын түшиц газар руу ээлж дараалан цохилт өгсөөр байна. Мосул хотыг харгис бүлэглэл хяналтандаа авсанаас болоод хагас сая хүн орон гэрээсээ дүрвэжээ. Тус бүлэглэл Ирак-Сирийн хилийг хоёр талаар нь довтолж, лалын шашинт улс байгуулахаар төлөвлөж байна. Иракийн газар нутаг руу хүч хэрэглэн дайрч байгаа террористууд НАТО-г шуурхай хуралдуулахад хүргэх бололтой. Сирийн дайнд оролцож буй тэд харгис цаазын ял оноодгоороо алдартай.