
Дэлхий даяар сургууль завсардаж, анхан шатны боловсрол эзэмшиж чадаагүй 250 сая хүүхэд байна. Юнеско сүүлийн жилүүдэд боловсролын салбарын хөрөнгө оруулалт 10 хувиар буурсаныг судалгаагаар харуулжээ. Энэ сарын сүүлээр Донор орнууд буурай хөгжилтэй орнуудад 3,5 тэрбум долларын тусламж хүргэх асуудлаар ярилцах гэж байна. “Боловсрол бол удаан хугацааны хөрөнгө шаардах салбар” гэж Боловсролын Төлөөх Дэлхийн Түншлэл-ийн ТУЗ-ийн дарга Жулиа Гиллард ярьжээ.