Үеийнх нь хүүхдүүд барбигаар тоглож, хүүхэлдэй үзэж байхад Сисилиа Кассини загварын сэтгүүл эргүүлж, хувцсаа хэрхэн оёхоо бодож суудаг. Сисилиа охин дөнгөж 10 настай хэрнээ хүүхдийн хувцас хийдэг дизайнер болжээ. АНУ-ын Калифорн мужид амьдардаг тэрээр таван настай байхдаа анхны загвараа гаргаж, зургаатайдаа оёдлын машин дээр ажиллаж сурсан байна. Тэрээр найман настай байхдаа өөрийн гэсэн логотой болсон бөгөөд өнгөрсөн жил ээж нь охиныхоо оёсон хувцаснуудыг зарахаар дэлгүүр нээжээ. Хувийн менежертэй болсон Кассини удалгүй вэб сайтаа нээж, бүтээлүүд нь алдарших болсон байна.




