Энэтхэгийн Уттар Парадеш мужид саяхан өсвөр насны хоёр охиныг хүчирхийлэн хөнөөж, цогцсыг нь модонд дүүжилсэн хэрэг гарсан. Өчигдөр Дели хотоос гурван цагийн зайтай орших Морадабад хотод 19 настай охиныг хүчирхийлэн хөнөөж, цогцсыг нь өлгөсөн хэрэг гарчээ. 200 сая хүн амтай Уттар Парадеш мужид харгис хэрэг дараалан гарах болсон нь нийгмийг цочроож байна. Энэтхэгийн шинэ ерөнхий сайд Нарендра Моди эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдгээ амласан юм.


Сэтгэгдэл (5)