Бүсгүйчүүд 60 жилийн өмнө дунджаар 57 см бэлхүүстэй байсан бол одоо 71,4 см болжээ. Харин дундаж өндөр нь 5 см-ээр нэмэгдэж, ташаа нь өргөсөж, илүү таргалсан байна. Их Британийн үндэсний хэмжээ судалгааны байгууллага 60 жилийн дотор ийм огцом өөрчлөлт гарч байгаа нь хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой болохыг тогтоожээ. 1954 онд эмэгтэйчүүд өдөрт 1800 калори илчлэгтэй хоол иддэг байсан бол одоо 2000 болсон ажээ. Мөн гэрийн ажил хийх нь багасч өдрийн найман цагийг компьютерийн ард суух болсонтой холбоотой гэнэ. Үүнээс гадна ажлаас болж стрессдэж байгаа нь жин нэмэхэд нөлөөлж байгааг нотолжээ. 60 жилийн өмнө бүсгүйчүүд зөвхөн баяр ёслол, онцгой өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бол орчин үед огт өөр болсон байна.











