Сао Пауло хотод Дэлхийн аваргын тэмцээнийг эсэргүүцсэн 200 гаруй жагсагчийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж, гранат шидсэн байна. Энэ явдал тэмцээн эхлэхээс хэдэн цагийн өмнө болжээ. Дээрх мөргөлдөөний үеэр таван тэмцэгч гэмтэж бэртсэн бөгөөд нэг хүнийг баривчилсан ажээ. Тэд тэмцээн зохион байгуулахад 11,3 тэрбум доллар зарцуулсаныг шүүмжилж байгаа юм. Харин Бразилийн ерөнхийлөгч Дилма Роузефф энэ гомдлыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.







