
Өнгөрсөн гуравдугаар 8-нд ор сураггүй алга болсон Малайзын онгоцны зорчигчдын ар гэрийнхэн 50 мянган долларын нөхөн олговрыг авч эхэлжээ. Нийт 239 зорчигчийн ар гэрийнхэнд тус бүрт нь 175 мянган долларын төлбөр өгөх боломжтой гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрийг онгоцтой холбоотой асуудлыг шийдсэний дараа олгох юм. Мөн даатгалын компани Хятадын 40 гаруй зорчигчид олгох мөнгөн дүнгийн үнэлгээг гаргасан тухайгаа мэдэгджээ. Онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж байгаа ч өнөөг хүртэл ямар ч ул мөр олж чадаагүй байна. Малайзын эрх баригчид онгоцны хайгуулыг үргэлжлүүлнэ гэдгээ амласан юм.

