
Иракийн газар нутаг руу Лалын шашны бүлэглэлүүд дайрч, хоёр хотыг эзэлсэний улмаас хагас сая хүн орон гэрээсээ дүрвэсэн юм. Уг хямралын улмаас газрын тосны үнэ ойрын есөн сард байгаагүйгээр өсч, дэлхийн ханган нийлүүлэлтэд нөлөөлжээ. Газрын тос баррель тутамдаа 113,27 доллар болж 3 хувиар өссөн байна. Иракийн хоёр хотыг буцаан авч, хямралыг шийдвэрлэхэд тусална гэдгээ АНУ амласан ажээ. “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага”-ын хоёр дахь том үйлдвэрлэгч Иракийн газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан нь дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.