Францын үйлдвэрчний эвлэлүүд галт тэрэгний ажилчдын ажил хаялтыг сунгахаар шийдвэрлэсэн нь ойрын хэдэн жилд байгаагүйгээр нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулах бололтой. Францын галт тэрэгний компаниудын тэн хагас нь хаалгаа барьж, зорчигчдод үйлчлэхээ больжээ. Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид Зам тээврийн сайдтай уулзсан ч яриа хэлэлцээр амжилттай болж чадаагүй болохоор ажил хаялтаа орой болтол үргэлжлүүлэх юм байна. Өчигдөр гэхэд хотын галт тэрэгнүүдийн 40-60 хувь нь үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Үүний улмаас Парис хотод 355 км урт замын түгжрэл үүссэн байна. Францын SNCF компанийн ажилчид Зам тээврийн яамны гадна цугларахад цагдаа нар нулимс асгаруулах хий ашиглан тараахыг завдсан ажээ. Жагсагчид төмөр замын шинэчлэлийн төслийг буруутгаж байна.







