
Иракийн Мосул, Тикрит хотыг ISIS буюу Ирак Левантын лалын улс бүлэглэл эзлээд байгаа. Лалын шашны суннит урсгалын тус бүлэглэл хүчээ улам зузаатгаж, Багдад хот руу дайран аажмаар Иракийг эзэлж, шариатын хуулиа хэрэгжүүлэхийг эрмэлзэх болжээ. Тэд Сири, Иракийн хилийг хоёр талаар нь дайрч байна. Ойрхи Дорнод судлаач Жереми Боуэн ISIS хүчээ авч байгаа нь бүс нутагтаа үймээн дэгдээх аюултай гэдгийг онцлов. Хэрэв тэд Иракт ноёрхлоо тогтоовол суннит, шийт шашинтнуудын хооронд зөрчилдөөн үүсч, Ойрхи Дорнод үймж эхлэх ажээ. Газрын тосны хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох тус бүс нутгийн хямрал дэлхийн зах зээлд нөлөөлөх эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна. Геополитикийн хувьд санаа зовоож буй нухацтай асуудал хурдан даамжирч байгаад дэлхийн удирдагчид санаа зовниж эхлэв.
Сэтгэгдэл (1)