Хятадын Луоян дахь 70 орчим бага сургууль саяхан хүүхдүүдийг усанд живүүлж сургахын тулд дүүрэн устай түмпэнд толгойг нь шумбуулах сургуулилт хийх болсон нь маргаан дэгдээж байна. Юнань мужийн Цианжижуан бага сургуулийн захиргаа энэ аргыг хэрэглэснээр усанд живэх нь ямар аюултай болохыг хүүхдүүдэд таниулж, аюулд орсон үед тэсч гарах дадал болно гэж үзжээ. Мөн эрсдэлд орсон үед хэн ч туслахгүй бол өөрсдийгөө хамгаалж чаддаг болно гэв. Тэд хүүхдүүдийг ингэж хашрааснаар ганцаараа гол руу явж, усанд живэхээс хамгаална гэж сэтгэжээ. Харин сурагчид усанд толгойгоо дүрэхээс залхаж байгаа гэнэ.




Сэтгэгдэл (3)