Дэлхийд алдартай Apple компанийн iPhone 6 гар утас ирэх есдүгээр сард гарахаар хүлээлт үүсгээд буй. Тэгвэл Хятадын Weibo нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч дээрх утасны эд ангиудын зургийг олж авснаа дэлгэжээ. iPhone 6 одоогоор үйлдвэрлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд хэрэв зураг дээрх утас үнэхээр iPhone 6 мөн бол 4.7 инчийн том дэлгэцтэй, 5S-ээс нимгэн, булан ирмэг нь дугуйрсан хэлбэртэй байх аж. iPhone-ы үндсэн эд ангиудыг Хятадад байдаг Фокскон компанид үйлдвэрлэдэг учир зургууд үнэн байх магадлалтай гэнэ.




24tsag.mn