Украины ерөнхийлөгч Петро Порошенко өөрийн нутаг дэвсгэртээ Оросын танкнуудыг оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Өчигдөр Луханск мужийн хилээр ОХУ-аас гурван танк, их буу ачсан цэргийн автомашины цуваа орж ирсэн байна. Зөвлөлтийн үеийн Т-72 танкуудыг зүүн хилээр нэвтрүүлсэн гэж Украины тал үзэж байгаа ч ОХУ-ын Гадаад хэргийн яам ташаа мэдээлэл хэмээн няцаажээ. Энэ хороонд Луханск, Донецкт Киевийн салан тусгаарлагчдын тэмцэл өрнөж байна. Үүний эсрэг Украины Засгийн газар терроризмын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тэдний хоорондох зөрчил, тулаан удаан үргэлжилж байна.



Сэтгэгдэл (1)