
Макаогаас Азийн мөрийтэй тоглоомын төв боомтыг чиглэж явсан гатлага онгоц осолдож, 58 хүн гэмтэж бэртжээ. Тэдгээр зорчигчдыг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд 15 нь эмнэлгээс гарсан байна. Нийт 220 зорчигчийн 13 нь багийн гишүүд байжээ. Осол гарах үед цаг агаар таагүй байсан учир хурд хэтрүүлж, цагт 65 км хурдалсантай холбоотой гэж үзэв. Макао, Хонконг нь Азийн мөрийтэй тоглоомын гол төвүүдийн нэг юм. Өнгөрсөн тавдугаар сард Макаогийн хөлөг, Хятадын ачаа тээврийн онгоцтой мөргөлдөж, 30 хүн бэртсэн юм.