Өмнөд Африкийн Куллинан уурхайгаас 122,52 каратын цэнхэр өнгийн очир эрдэнэ олдсон нь дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнэд тооцогдож байна. Энэхүү эрдэнэ нь 25 сая доллараар үнэлэгджээ. Өмнө нь 2010 онд тус уурхайгаас 502 каратын цагаан очир эрдэнэ олдож байжээ. Гэхдээ цагаанаас цэнхэр нь илүү өндөр үнэтэйд тооцогддог байна. 2013 онд олдсон цэнхэр очир эрдэнэ 16,9 сая долларын үнэд хүрч дээд амжилт тогтоосон гэнэ.

