Өмнөд Америкт нядалгааны гахайнуудыг ачиж явсан машин дотроос нэгэн гахай зугтжээ. Өндөр хурдтай давхиж байсан ачааны машин дотроос уг зоригтой гахай үсэрч, газарт хэд хэд өнхөрсөн байна. Машинаас буусны дараа гахайд юу тохиолдсон нь тодорхойгүй байгаа ажээ. Харин уг бичлэгийг хийсэн мотоциклтой хүн гахайд санаа тавьсан байж магадгүй хэмээн үзэгчид таамаглав. Бичлэгийг интернэтэд байршуулсанаас хойш 60 мянган хүн үзжээ.




Сэтгэгдэл (1)