
ОХУ төлбөрийн маргаантай асуудлаас болоод ирэх даваа гариг гэхэд Украинд байгалийн хий нийлүүлэхээ түр зогсоохоор болжээ. Үүнтэй холбоотойгоор Украины ерөнхий сайд Арсений Яценюк байгалийн хийн компаниудыг гурван хоногийн дотор нөөцөө бэлтгэж авахыг сануулсан байна. Украины Нафтогаз компани хэрэглээгээ бууруулах төлөвлөгөөг боловсруулаад эхэлжээ. ОХУ-ын тал энэ сарын 16-ны дотор зээлээ төлөхийг Украинаас шаардсан байна. В.Путин газрын тосыг 1,000 метр куб тутамд нь 385 ам.доллларын ханшаар авахыг санал болгоход Украины тал татгалзсан юм. Украинчууд экс ерөнхийлөгч Виктор Януковичийг өнгөрсөн сард засгийн эрхнээс бууснаас хойш Орос санаатайгаар үнэ нэмж байна гэж үзжээ. Киев улс төрийн зөрчилтэй холбоотойгоор үнээ нэмсэн гэж үзсэн ч Оросууд үгүйсгэсэн. Оросын Газпром компанийн мэдээлснээр өнгөрсөн сарын хэрэглээг нийлүүлээд 5,2 тэрбум ам.долларын өрийг Украин төлөх ёстой гэнэ. Орос Украины нийт байгалийн хийн тал хувийг, Европын зах зээлийн 30 хувийг хангадаг ажээ.
Эх сурвалж: Press tv
Сэтгэгдэл (3)