Иракийн газар нутагт халдсан Суннит шашны хэт даврагч бүлэглэлийн дайчид цэргүүдийг тамлан зовоож буй зургаа олон нийтэд дэлгэжээ. Иракийн армийн төлөөлөгч эдгээр зургууд үнэн бодитой гэдгийг баталсан байна. Лалын дайчид Иракийн цэргүүдийг харгислаж, цаазалсан нь тодорхой болжээ. ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэл Мосул, Тикрит хотуудыг хяналтандаа авсан ч босогчид тэмцэл хөдөлгөөн өрнүүлсээр байна. Энэ бүлэглэл Сирийн дайнд оролцож, хэд хэдэн газрыг эзэлсэн бөгөөд харгис цаазын ял оноодог юм.









