Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Палестины Хамас хөдөлгөөнийг өсвөр насны гурван хүүхдийг хулгайлан авч явсан хэрэгт буруутгав. Харин Хамас бүлэглэл энэ хэрэгтэй огт холбоогүй гэж үгүйсгэсээр байна. Өнгөрсөн пүрэв гаригт West Bank хотын суурингийн ойролцоо хичээлээ тараад харьж явсан оюутнуудыг хулгайлсан юм. Хүүхдүүд алга болсон нь Палестины нэгдсэн Засгийн газрыг өнгөрсөн нэгдүгээр сард тунхагласнаас хойш хоёр орны харилцаанд сэв суулгахаар ноцтой асуудал боллоо гэж Израйлийн тал үзэж байна. Израйль өчигдөр хүүхдүүд алга болсон газар гал нээж, Палестины 80 орчим иргэнийг баривчилсан тухай албан бус эх сурвалж мэдээлэв. Палестины Засгийн газар Хамас бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоохгүй бол энхийн яриа хэлэлцээрийг эхлүүлэхгүй гэдгээ Израйлийн эрх баригчид анхааруулжээ.

