
НАТО Оросыг дайснаа гэж үзэж байгаа тул Украины цэргийн хүчийг нэмэгдүүлэхэд тусална гэж мэдэгджээ. Энэ сарын сүүлээр гадаад хэргийн сайдуудын уулзалтыг зохион байгуулж, Украины цэрэг, Батлан хамгаалахын шинэчлэлийн асуудлаар ярилцана гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ярьсан байна. Цэргийн эвсэл Украинтай хамтарсан сургуулилт хийж магадгүй гэнэ. Украины цэргүүд газар нутгаа хамгаалах нэрийдлээр зүүн бүс нутагт өрнөж буй бослого хөдөлгөөнийг дарахаар их буугаар галлаж, агаараар довтолсоор байгаа билээ. Украины эрх баригчид босогчдыг Оросуудын ар тал болсон террорист хэмээн нэрлэж яриа хэлэлцээрийг эхлүүлэхээс татгалзаж байна. Харин НАТО Оросыг Украинд хүчирхийлэл үйлдэж, хүнд зэвсгүүдийг ашиглаж байна гэж буруутгадаг. Олон улсын цэргийн эвсэл Оросын заналхийлэл Төв, Зүүн Европын аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үздэг ч Оросууд үүнийг үгүйсгэсээр ирсэн юм.

Сэтгэгдэл (1)