
Америкийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг шумуулнаас гаралтай вирус санаа зовоож байна. Чикунгунья нэртэй уг вирус нь тус улсын зургаан мужид тархжээ. Доминиканы Бүгд найрамдах улсад жуулчилж ирсэн аялагчид энэ вирусыг тараасан гэж үзэж байна. Зөвхөн Флорида мужид вирусын халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ханцуйтай цамц өмсөж, хаалга, цонхондоо шумуулнаас хамгаалах тор хийхийг оршин суугчдад зөвлөв. Вирусаар халдварласан хүнд халуурах, толгой өвдөх, арьсан дээр нь юм туурах, бөөлжих, гэрлэнд мэдрэмтгий болох зэргээр хумхаа өвчинтэй адилхан шинж тэмдэг илэрдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна. Халдвар авсанаас хойш гурваас долоо хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрдэг ажээ. Одоогоор төгс эмчлэх аргыг бодож олоогүй байна. Анх 1952 онд Зүүн Африкийн Танзанид дэлгэрсэнээс хойш 40 оронд тархаж, 160 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 2013-2014 оны хооронд 14 хүн нас баржээ.