
Косовогийн ерөнхий сайд Хашим Тачигийн намаас парламентын сонгуульд нэр дэвшигчийг ресторанаас гарч явахад нь буудаж хороожээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар амиа алдсан улс төрчийг Элвис Писта гэдэг байсан бөгөөд түүнийг дөрвөн удаа буудсан гэнэ. Уг халдлага гарах шалтгааныг илрүүлээгүй байгаа ч улс төрийн намуудын зөрчилтэй холбоотой гэж сэжиглэж байгаа ажээ. Баруун жигүүрийн Тачи нам олонхийн санал авсан нь тодорхой болсон хэдий ч өрсөлдөгчид нь удирдах чадваргүй, авилгалд идэгдсэн тэднээр засгийн эрхийг бариулахгүй гэж тэмцсээр байна. Улс төрчийн амийг хороосон явдал нь Косовогийн хууль ёсны эсрэг заналхийлсэн үйлдэл боллоо гэж ерөнхийлөгч Атифете Жахжага мэдэгджээ.