Бразилийн хотуудад дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг эсэргүүцсэн хөдөлгөөн үргэлжилсээр байна. Өчигдөр Аргентин, Босни-Герцегов улсын багууд тоглож байх үеэр Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэхийн ойролцоо жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, буун дуу гарсан байна. Цагдаа нар жагсагчдад сануулга өгөх гэж буудсан гэнэ. Тэмцээний нээлтийн өдөр Арена цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цугларсан жагсагчдыг цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж тараасан юм. Бразилийн ерөнхийлөгч Дилма Рузефф хөлбөмбөгийн аваргын бүтээн байгуулалтад зарцуулсан 11,3 тэрбум долларыг шүүмжилж буй жагсагчдын шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ.



