
Өнгөрсөн аравдугаар сард Бээжин хотын Тянь-Ань Миний талбайд машин дэлбэлж, таван хүн амиа алдаж, 40 хүн шархадсан хэрэг гарсан. Уг халдлагад холбогдуулан Шинжиан Уйгурын таван хүнд ял оноожээ. Халдлага үйлдсэн нэг хүнд цаазын ял оноосон бол үлдсэн дөрвийг нь 5-20 жил хорихоор болсон байна. Тэдний хоёр нь террорист бүлэглэлийн гишүүн бөгөөд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахын тулд аюултай зэвсэг хэрэглэж байсан нь илэрчээ. Дээрх халдлагаас гадна өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болсноос гурван хүн амь үрэгдэж, 79 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараахан Урумчи хотын хүнсний захад дэлбэрэлт болж, 39 хүн нас барсан билээ.
Сэтгэгдэл (1)