"France-Presse" агентлагийн мэдээлснээр дэлхийд алдартай Парисын Эйфелийн цамхаг хаалгаа барьжээ. Тодруулбал цамхагийн аюулгүй албаны
ажилтнууд гэнэт ажил хаясан нь ийнхүү түр хугацаанд хаалгаа барихаас өөр аргагүйд хүргэсэн байна. Цамхагийн үйл ажиллагааг хариуцдаг SETE компани тэднийг ажил хаях тухайгаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм алхам хийсэнд харамсаж буйгаа илэрхийлээд жуулчдаас хүлцэл өчжээ.
Аюулгүйн албаныхан цалингаа нэмүүлэх, шөнийн ээлжнийхэнд унааны нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа гэнэ.
24tsag.mn

























































