НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины зүүн бүс нутагт өрнөж буй салан тусгаарлагчдын тэмцэлтэй холбоотойгоор шуурхай хуралджээ. Хуралдаанд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амос оролцож, Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. Украины зүүн бүс нутагт их буугаар буудаж, агаараар довтолсны уршгаар олон хүн амь үрэгдсэн нь санаа зовоосон асуудал болж байна.

Сэтгэгдэл (1)