Шри Ланкийн өмнөд хэсэгт орших Буддистууд лалын шашинтнуудтай мөргөлдсөний улмаас гурван хүн нас барж, 78 хүн шархаджээ. Сүүлийн хэдэн жил хүчирхийлэл дараалан гарах болсон Алудгама хотын сүмийн ойролцоо шөнөжингөө буудалцаан болсон байна. Тэд хоёр хэсэгт хуваагдан бие биен рүүгээ чулуу, шил шидэлцэж гал нээжээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаар лалын шашинтнууд орон нутгийн автобусыг эвдлэн сүйдэлж, дэлгүүр хоршоог галдан шатаасан гэнэ. Лалын шашинтнуудын жагсаалыг цагдаа нар хүчээр дарахыг оролдож, орон гэр, сүм хийдийг нь эвдлэн сүйдэлсэнээс болоод маргөлдөөн гарсан гэж гэрчүүд тайлбарлаж байна. Алудгама хотын хүн амын 10 хувь нь лалын шашинтнууд, үлдсэн хэсэгт нь Шри Ланкчуудын үндсэн шашин Буддизмыг шүтдэг ажээ.





