
Афганы аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн өндөр настнуудын хурууг тайрсан Талибаны босогчдыг устгасан гэж мэдэгджээ. Талибууд баруун зүгийн Херат мужид саналаа өгч байсан өндөр настнуудыг бүсэлж, зэрэмдэг болгосон юм. Сонгогчид санал өгсөний баталгаа болгож, хуруугаа будуулсан гэнэ. Харин Талибууд санал хураалтыг зогсоохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, сонгогчдыг зэрлэгээр тамлажээ. Сонгууль тайван явагдсан гэж мэдэгдэж байгаа ч Талибуудын гарт 50 хүн амиа алдсан нь тодорхой болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Абдулла Абдулла ялж байгаа бөгөөд эцсийн дүн долдугаар сарын 22-нд гарах ажээ.