Кени улсын Ламу арлын ойролцоо орших эргийн хотод Аль-Кайдатай холбоотой Сомалийн Аль-Шабаб бүлэглэлийнхэн террорист халдлага үйлджээ. Террористууд зочид буудалд гал тавьсаны улмаас хөлбөмбөг үзэхээр цуглараад байсан 50 хүн амиа алдав. Ройтерс агентлагийн мэдээлснээр эрчүүдийг гэр бүлийнхнийх нь өмнө цаазалж, харгис авирласан гэнэ. Гэрчүүдийн ярьж буйгаар гэмт хэрэгтнүүд зэвсэг хулгайлахаасаа өмнө орон нутгийн цагдаагийн газар руу бөмбөг хаясан ажээ. Өнгөрсөн есдүгээр сард Найроби хотын Вестгейт худалдааны төвд гарсан халдлагад Аль-Шабаб бүлэглэл холбоотой болох нь тодорхой болсон юм. Түүнээс хойш автомашины зам, гүүрэн дээр бөмбөг дэлбэлж, олон хүний аминд хүрсэн ажээ.




