
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Суннит шашинтнуудын довтолгооноос хамгаалах зорилгоор Иракт 275 цэрэг байрлуулахаар болжээ. Эдгээр тусгай хүчний бэлтгэгдсэн цэргүүд Иракт суугаа Америк иргэдийг хамгаалах зорилготой гэж тэрээр тайлбарласан байна. Харин Иракийн зөрчил, мөргөлдөөнийг намжаах зорилгоор цэрэг оруулах бодолгүй гэдгээ илэрхий мэдэгджээ. Гэхдээ Америкийн арми цөөн бүрэлдэхүүнтэй цэрэг илгээхээр хэлэлцэж байгаа гэж албаныхан эх сурвалж дурдсан ажээ. Иракийн баруун хойд хэсэгт хүчээ авч буй ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэлтэй тэмцэхэд нь туслах зорилгоор 100 гаруй цэрэг оруулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Hellfire пуужин, тагнуулын нисэгчгүй онгоц зэргийг тусламж болгон илгээнэ гэдгээ мэдэгдэв. Суннит шашинтнууд Сири, Иракийн хилийг хоёр талаар нь дайрч, лалын улс байгуулахыг эрмэлзэж байгаа юм.