Украины цагдаа нар Одесса хотоос гар аргаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэж байсан хоёр этгээдийг баривчилжээ. Тэсрэх бөмбөгийг шинжилж байгаа гэж тус улсын Дотоод яамнаас мэдээлэв. Гэмт этгээдүүд Одесса хот дахь Оросын Консулын газраас хэдхэн метрийн зайтай газарт үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөгөө зөөвөрлөж яваад баригдсан байна. Мөрдөгчид гэмт этгүүдээд тэсрэх бөмбөг дэлбэлж, олон хүнийг хөнөөх зорилготой байсан гэж үзжээ. Хар өнгийн торон дотроос хуванцар савтай үл мэдэгдэх шингэн гарч ирсэн байна. Металл элементтэй хайрцгийг цахилгаанд залгаж дэлбэлэхээр завджээ.





