Хятадад удаа дараалан гарч буй террорист халдлагад буруутгаж 13 хүнийг цаазалсан байна. Тэдний гурав нь Бээжин хотын төв талбайд өнгөрсөн аравдугаар сард автомашин шатаасан хэрэгт буруутай ажээ. Гэмт хэрэгтнүүдэд аюултай арга хэрэгслээр олон гэм зэмгүй хүний аминд хүрсэн гэдэг үндэслэлээр цаазын ял оноожээ. Хятадын эрх баригчид Хан үндэстнүүдийг эсэргүүцсэн Шинжианы Турк хэлтнүүд удаа дараа халдлага гаргаж байна гэж үздэг. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт болсноос гурван хүн амь үрэгдэж, 79 хүн амь үрэгдсэн юм. Үүний дараахан Урумчи хотын хүнсний захад дэлбэрэлт болж, 39 хүн нас барсан билээ.
