Нүүрэн дээрээ тэмдэг тавибал эртний өвөг дээдэстэйгээ холбогдож чадна гэдэг мухар сүсэгт Африкийн зарим үндэстнүүд одоо болтол итгэсээр байна. Бенин улсын өмнө зүгт орших Оуидах хотын Хоуеда үндэстнийхэн хүүхдүүдийнхээ нүүрийг зориуд сорвитой болгодог. Ингээд хүүхдүүдийнхээ үсийг хусаж, шашны сургуульд явуулсанаар өвөг дээдэстэйгээ холбогдож чадна гэж итгэдэг. Бага насны хүүхдүүд том ах нартайгаа адилхан болох гэж тэр өдрийг тэсэн хүлээж, баяр ёслолын байдалтайгаар угтдаг байна. Мөн хорвоод мэндлээд хэдхэн сар болж буй хүүхдүүдийн нүүрэн дээр тэмдэг тавих нь цөөнгүй.














Сэтгэгдэл (3)