Иракийн баруун хойд мужуудад хяналтаа тогтоогоод байгаа ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэл дараагийнх нь Их Британи байх болно гэж заналхийлжээ. Жихад урсгалын бүлэглэл хар далбаагаа Лондонгийн гудамжуудад мандуулна гэв. Тус бүлэглэлийн гишүүн Хуссейн тэсрэх төхөөрөмж хэрхэн хийхийг интернэтээр заажээ. Мөн нисэх онгоцны буудалд бөмбөг хаяж магадгүй тул аюулгүй байдлаа хамгаалахыг зөвлөсөн байна. Сирийн иргэний дайнд оролцож буй жихад бүлэглэлийн дайчдын хувьд Их Британид очих хялбар биш боловч Туркийн хилээр амархан дамжина гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.


Сэтгэгдэл (4)