Их Британи Иран улсын нийслэл Тегеранд Элчин сайдын яамаа дахин нээх болсныг Гадаад хэргийн сайд Уильям Хэйг мэдэгджээ. Элчин сайдын яам 2011 онд халдлагад өртсөний дараа дипломат харилцаагаа түр тасалсан юм. 2014 онд шинэ ерөнхийлөгч сонгогдсоноос хойш Ирантай харилцах харилцаагаа сэргээх алхам хийж эхэлжээ. Үүний зэрэгцээ Их Британи, АНУ тэргүүтэй Барууныхан Иран улстай хамтарч, хөрш Иракт дэгдсэн исламын хэт даврагчдын булаан эзлэлт, бослогыг дарахаар хэлэлцэж эхэлжээ. Гэсэн ч Иранчууд Их Британийг дайснаа гэж үзсэн хэвээр байгаа гэнэ. Өмнө нь 1980 онд АНУ Тегеран дахь элчин сайдын яаманд 52 хүнийг барьцаалсанаас болоод дипломат харилцаагаа тасалж байжээ.
